Ц.Цогзолмаа АШУҮИС-ийн эмнэлэг, сургалтын цогцолборын барилгын ажилтай танилцлаа

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Баянзүрх дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт АШУҮИС-ийн эмнэлэг, сургалтын цогцолборын барилгын үйл ажиллагаа явагдаж байна. Тус барилгын үйл ажиллагааны явцтай БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ЭМШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон нар өнөөдөр танилцаж, гүйцэтгэгч компани “Конта констракшн”-ын удирдлагуудын саналыг сонслоо. Энэхүү барилгын эмнэлгийн амбулаториор өдөрт 600, жилд 180 гаруй мянган хүн үйлчлүүлж, 4300 орчим хүн  хэвтэн эмчлүүлэхээс гадна 2300 орчим мэс засал, арав гаруй мянган дүрс оношлогооны ажилбарыг гүйцэтгэх хүчин чадалтай юм байна.

Энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ “Энэхүү эмнэлэг, сургалтын цогцолборыг барьж байгуулах төсөл эхлээд гурван жил болж байна. 104 хүний ортой амбулаторитой, бүх төрлийн шинжилгээ, оношилгоог хийх орчин үеийн өндөр технологийн шийдэлтэй, иж бүрэн дөрвөн хагалгааны өрөөтэй, IMRI аппараттай япон стандарттай эмнэлгийг бид ашиглалтад оруулахад бэлдэж байна. Орчин үеийн өндөр шийдэлтэй техник тоног төхөөрөм дээр ажиллах эмч нарыг бэлтгэх талаар судалгаа хийж байгаа. 2019 он гарангуут эмч нарыг сургах ажлыг эхэлнэ. Эмнэлэг, сургалтын цогцолбор ашиглалтад орсноор иргэдийн хувьд гадаадын улс орнуудад өндөр төлбөртэйгөөр эмчилгээ хийлгэдэг байдал багасна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ