Эрээн рүү зорчиж буй монгол иргэдэд зориулан Вичат тусгай суваг нээжээ

Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрээн хотын Дотоодыг хамгаалах газартай хамтран QR код бүхий мэдээллийн Вичат /WeChat/ тусгай сувгийг нээн ажиллуулж эхэллээ.

Вичат тусгай сувагт монгол иргэдэд зориулан таван төрлийн хуулийн холбогдох заалтыг хятад, монгол, англи хэлээр байршуулсан бөгөөд цаашид цаг үеийн болон шаардлагатай бусад мэдээ, мэдээллээр баяжуулах аж. БНХАУ-ын Эрээн хотыг зорьж буй иргэд уг QR кодыг гар утсандаа уншуулж, гадаад иргэдтэй холбоотой БНХАУ-ын хууль тогтоомж болон цаг үеийн мэдээ, мэдээллийг түргэн шуурхай авах боломжтой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ