“Чингис хаан-2018” Азийн унадаг дугуйн наадмын бүртгэл эхэллээ

Ирэх есдүгээр сарын 15-нд “Чингис хаан-2018” Азийн унадаг дугуйн наадам болох юм байна. Тус наадмыг “Сити тоувер хотел” ХХК-ийн “Khuvsgul lake” зочид буудал, Олон улсын унадаг дугуйн холбоо, “Hunnu tour” жуулчны бааз хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй аж. "Дугуйгаар нөхөрлөхүй" уриан дор нэгдэж буй энэхүү наадамд Монгол, Солонгос, Хятад, Япон зэрэг орны дугуйчид оролцох юм байна.
Ирэх сарын 15-ны бямба гарагийн өглөөний 05:30 цагт аяллын гараа Сүхбаатарын талбайгаас эхэлж, Монгол шилтгээн, Шилжрээнгийн даваа, Тэрэлж Туулын бэлчир гэсэн маршрутаар 88 км аялан Цонжин болдогт 18:00 цагт барианд орох ажээ. Дугуйн наадмын бүртгэл ирэх сарын 14-ний өдрийг хүртэл явагдах бөгөөд нэг дугуйчин 35 мянган төгрөгийн хураамжтай, Түрүүлсэн оролцогч медаль, гэрчилгээ гардах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ