Эмээлтэд буга замын хашлага давах гэж байгаад дунд чөмөг нь мултарсан хэрэг гарчээ

Сүүлийн үед нийслэлийн суурьшмал бүсэд зэрлэг амьтад орж ирэх нь ихэссэн байна. Энэ нь хот хүрээгээ тэлэхийн хэрээр амьтадын амьдрах газар хумигдаж байгаатай холбоотой гэх тайлбарыг өмнө нь өгч байсан. Тэгвэл энэ сарын 13-ны өдөр “Эмээлт зах”-ын ойролцоо буга гэмтсэн дуудлага иржээ.
Нийслэлийн байгаль орчны газрын амьтан, ургамал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатар “Өнгөрсөн нэг дахь өдөр "Эмээлт зах"-ын ойролцоо буга хашлага давах гэж байгаад гэмтсэн дуудлага ирсэн. Тус буга нь нохойд хөөгдөн зам гарч яваад, замын хажуу талын хашлагын төмрийг харайх гэж оролдон унаж далныхаа доор бэртэл авсан байсан. Улмаар дунд чөмөг нь мултарсан байсныг малын эмчээс туслалцаа авч буцаж оруулсан юм. Одоо биеийн байдал нь сайн, асарч байна. Эмээлтийн тэр хавьд суурьшиж байна гэж байхгүй. Хустайн нуруу, Богд хаан уул юм уу, Партизаны хойд хэсэгт бугатай газар байдаг. Энэ амьтад маань гүйж, цусаа сэлбэх ёстой байдаг. Тиймээс гүйж яах үед нь замд нь нохой дайрсан байгаа юм” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ