Түр саатуулагдсан мотоциклийг эзэмшигчдэд нь буцаан олгож байна

Өвөрхангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 41 дүгээр тогтоолын дагуу зөрчлийн улмаас түр саатуулагдаж, хөөн хэлэлцэх хуулийн хугацаа дууссан тээврийн хэрэгслүүдийг эзэмшигчид нь буцаан олгох ажил удаашралтай явагдаж байгаа аж.
Иймд зөрчил гаргаж тээврийн хэрэгслээ түр саатуулах байранд саатуулсан иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж, тээврийн хэрэгслээ яаралтай авахыг тус цагдаагийн газраас мэдэгдэж байна. Та тээврийн хэрэгслээ буцааж авахаар ирэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
1.Тээврийн хэрэгсэл эзэмшдэг эсэх талаар багийн засаг даргын тодорхойлолт
2.Цахим үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулахгүй байж болно/
3.Өргөдөл /Тээврийн хэрэгслээ буцааж авах хүсэлт, хэзээ, ямар зөрчлийн улмаас саатуулагдсан талаар тодорхой тусгасан байх/
4.Түр саатуулагдсан 10 хоногийн буюу 30000 /гучин мянган/ төгрөгийг 100050401 дансанд тушаасан баримт зэргийн авч ирнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг Замын цагдаагийн тасгаас лавлана уу. Утас 9901931
СЭТГЭГДЭЛ БИЧИХ