Генуягийн гүүр нурсны буруутан нь хэн бэ?

         Генуя хотын гүүр нурсантай холбогдуулан Итали улс онц байдал зарлажээ. Жараад онд архитектор Риккардо Моранди гүүрний бүтцийн зураг төслийг хийхдээ гаргасан алдаа нь эмгэнэлт явдлын шалтгаан болсон байж болох талтай гэнэ.

Ливи болон Венесуэл улсад мөн ийм хоёр гүүр байдаг бөгөөд техникийн асуудлаас болоод эдгээр гүүрийг нураахаар төлөвлөж байгаа ажээ.

Тийнхүү одоогоор Италид амь үрэгдсэн хүний тоо 39 болоод байна. Энэ тоо эцсийнх биш гэдгийг эрх баригчид анхааруулж байна. Одоог хүртэл олон хүн сураггүй байгаа ажээ.

Гүүр орон сууцны хороолол дээр нураагүй нь бас нэг аз.  Гүүрнээс нуралгүй үлдсэн хоёр  тулгуур байшин барилгад аюул учруулж байна.  Ойр хавийн бүх хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд 600 гаруй хүн гэртээ буцаж очиж чадахгүй байгаа ажээ.  Ийнхүү болгоомжилж байгаа нь санамсаргүй хэрэг биш бөгөөд лхагва гарагт нэг тулгуур хөдөлж байсан нь бүртгэгджээ.

 

Одоо Тээвэр, дэд бүтцийн яам компанитай байгуулсан гэрээгээ цуцалж байна.  Сицилийн Агриженто хотын дарга нөгөөх Риккардо Морандигийн зураг төслөөр барьсан  гүүрнүүдийг хаахыг хүсжээ.  Шалгаж үзэхэд, тулгуурууд бүтцийн хувьд муудсан  нь тогтоогдсон байна.

Амь үрэгдсэн хүмүүсийн эхний жагсаалтыг нийтэлжээ. Тэдний дунд 9, 12, 16 настай гурван хүүхэд байна. Гэтэл зураггүй байгаа хэд хэдэн хүн бий гэнэ.

 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Уржигдар 09 цаг 52 мин