Соулын хатан хаан нас нөгчжээ

Соулын хатан хаан гэгддэг Арета Франклин 76 настайдаа таалал төгссөн байна. Түүний төлөөлөгч Гвендолин Куинн нь түүни й нас барсан шалтгааныг мэдээлжээ.
Эмч нар дуучны нас барах шалтгаан нь нойр булчирхайн хорт хавдартай холбоотой хэмээн мэдэгдсэн байна.
Хөгжмийн урлагт хөл тавьсан хагас зуу гаруй жилийн хугацаанд түүний 20 цомог Америкийн хит-Фарадын эхний аравт байнга орж, олон арван уран бүтээлийн сиди нь нэг сая гаруй хувиар худалдаалагдаж, харин дуучин өөрөө “Грэмми” шагналыг 18 удаа хүртжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ