Дэлхийн хамгийн их орлого олдог эмэгтэй жүжигчдийг тодруулав

Холливудын од Скарлетт Йоханссон “Форбс” сэтгүүлийн газраас гаргасан оны хамгийн их орлоготой жүжигчдийн жагсаалтыг тэргүүлжээ. Хамгийн баян эмэгтэй кино жүжигчдийн жагсаалт сэтгүүлийн сайтад нийтлэгдсэн байна.33 настай жүжигчин өнгөрсөн жил ойролцоогоор 40,5 сая долларын орлого олсон байна. Сэтгүүлд бичсэнээр, нэрд гарсан комиксуудад үндэслэсэн “Өшөө авагчид” гэдэг франшизэд оролцсоноор Йоханссон хамгийн их орлого олжээ.
Брэд Питтийн гэргий асан Анжелина Жол 28 сая долларын орлоготойгоор жагсаалтын хоёрт бичигдсэн байна. Тэрээр 2020 онд дэлгэцнээ гарах “Малефисента-2” кинонд тоглосны урьдчилгаа мөнгийг авснаар жагсаалтад ийм дээгүүр орсон гэж шинжээчид үзэж байгаа ажээ. Энэ үлгэрийн сэдэвтэй кинонд Жоли гол дүрд тоглосон байна.
Питтийн өмнөх бүсгүй Женнифер Энистон 19,5 сая долларын орлоготойгоор хит Фарадын гуравдугаар байрт оржээ.
Жил бүр гаргадаг уг жагсаалтад “Оскар”-ын саяхны шагналт Женнифер Лоуренс (18 сая $), Риз Уизерспун (16,5 сая), Мила Кунис (16 сая), хөгширдөггүй Жулия Робертс (13 сая), Кейт Бланшетт (12,5 сая), түүнчлэн инээдмийн жүжигчин Мемисса Маккаргти (12 сая) нар бичигдсэн байна. “Гайхамшигт эмэгтэй” киноны гол дүрд тоглосон Израилийн жүжигчин Галь Гадот (10 сая) эхний арван байрын сүүлийг мушгижээ.
Сэтгүүлийн газар уг жагсаалтыг гаргахдаа, татвар төлөхөөсөө өмнө тухайн жилд жүжигчдийн олсон орлогыг харгалзан үздэг байна. Дэлхийн хамгийн их орлоготой арван эмэгтэй жүжигчин тайлангийн хугацаанд нийтдээ 186 сая долларын орлого олжээ.
“Ла-Ла Ленд” мюзиклд оролцсоноор “Оскар”-ын шагнал хүртсэн 29 настай Эмма Стоун өнгөрсөн жил энэ жагсаалтыг тэргүүлж байсан юм. Тэгэхэд тэр 26 сая долларын орлого олсон байжээ. Харин энэ жил тус жүжигчин “Форбс” сэтгүүлийн жагсаалтад багтаж чадаагүй байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ