Хатан хааны хувийн эмч зам тээврийн ослоор нас баржээ

Осол Лондон хотын төвд болсон байна. Эмч Питер Фишер хэргийн газарт нас барсныг Их Британийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.
Их Британийн хатан хааны хоёрдугаар Елизаветагийн эмч ачааны машинд мөргүүлэн нас барсан байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, түүнийг унадаг дугуйгаар явж байхад нь ачааны машин дайрчээ. Түүнд амьд гарах магадлал огт байгаагүй бөгөөд газар дээрээ нас барсан байна.
Доктор Фишер эмчилгээний сонгодог аргыг уламжлалт биш аргатай хослуулдаг байснаас гадна, үений үрэвсэлт өвчнийг эмчилдэг мэргэжилтэн байсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ