Fitch: ОХУ-ын эдийн засаг АНУ-ын шинэ хоригийг давжээ

Оросын эдийн засаг дөрөвдүгээр сард АНУ-ын зарласан ээлжит хориг арга хэмжээг сайн давсан тухай Олон Улсын рейтингийн “Fitch” агентлагийн мэдээнд өгүүлжээ.

ОХУ-ын эдийн засаг зарим бараа бүтээгдэхүүний үнэ зүйлд тогтворгүй байсан хэдий ч АНУ-ын ээлжит хоригыг давсныг агентлаг мэдээлсэн байна. Ингэхдээ хоёрдугаар сард байсан рейтингийг сүүлчийн удаа өөрчилснөөс  хойш АНУ дахин илүү хатуу хориг арга хэмжээ авах магадлал бага зэрэг өссөнийг тэмдэглэжээ.

Агентлаг Оросын гадаад зээлийн урт хугацааны рейтинг  хөрөнгө оруулалтын “ВВВ-“ төвшинд байгааг нотолж эерэг прогноз өгсөн байна.  Харин богино хугацааны рейтинг “F3” төвшинд хэвээр үлджээ.  Эерэг прогноз нь  эдийн засгийн бодлогыг бататгахад ахиц дэвшил гарсантай холбоотойг болохыг шинжээчид  дурдсан байна. Валютын илүү уян хатан чанар ханш,  төсвийн тогтвортой стратеги нь эдийн засгийн бодлогыг дэмжиж байгаа ажээ.

2018 онд Оросын дотоодын нийт бүтээгдэхүүн 1,8 хувьд хүрч, харин  дараа жил нь 1,5 хувь болж буурна хэмээн “Fitch” агентлаг үзэж байна.

АНУ дөрөвдүгээр сарын 6-нд ОХУ-ын эсрэг дахин хориг арга хэмжээ авснаар хоригийн үйлчлэлд хэд хэдэн албан тушаалтан, бизнесменүүд болон Оросын компаниуд  хамрагдсан билээ.

 

С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ