БНАСАУ найрамдлын гэрээнд гарын үсэг зурахыг АНУ-аас шаарджээ

Умард Солонгос найрамдлын гэрээнд гарын үсэг зурахыг АНУ-аас шаардлаа хэмээн Интерфакс агентлаг мэдээлжээ.
АНУ найрамдлын гэрээнд гарын үсэг зурахыг зөвшөөрөх нь Солонгосын хойгт түгшүүртэй байдлыг зөөлрүүлж, энх амгалан байдал тогтооход чухал шаардлагатай юм. Үүнээс гадна “харилцан итгэхэд” тус дөхөм үзүүлж, дэлхийн аюулгүй байдлыг хангах салбарт ахиц гаргана гэдгийг тэмдэглэсэн байна.
Мөн “дайн дууссан тухай гэрээ байгуулахыг үгүйсгэх ямар ч шалтгаан байхгүй” гэж БНАСАУ-ын талаас дурджээ.
Өмнө нь БНАСАУ-ын төлөөлөгчид Солонгосын дайн дууссан тухай зарлахыг АНУ-д уриалсан бөгөөд энэ нь энх амгалан байдал тогтоож, аюулгүй байдлын баталгааг хангах чиглэлд эхний алхам болох юм.
Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох тухай АНУ-ын бүх саналыг няцаан, угтаа “гангстер” маягийн санал хэмээн тодорхойлсныг өмнө нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ