Гагарины сансрын нисэгчийн малгайг дуудлага худалдаанд тавьжээ

Юрий Гагарины сансрын нисэгчийн малгай,  мэндчилгээ дэвшүүлсэн ил захидал болон зөвлөлтийн анхны сансрын нисэгчийн өвөрмөц гэрэл зургийг худалдах гэж байгаа тухай зарлал Avito сайтад тавигдсаныг хэвлэлд мэдээлж байна.

Сансрын нисэгчийн өмсгөлийн малгай нь бэлтгэл сургуулилт үед өмсөхөд зориулагдсан бөгөөд хүйтэн усанд 12 цаг байж чадна гэдгийг мэдээлж байна.  Энэ нь  жинхэнэ малгай бөгөөд дагалдах баримт бичгүүд нь бий  гэж эзэмшигч хүн хэлжээ.

 

Энэ нь Москва мужийн  Томилино тосгон  дахь машины үйлдвэрийн “Звезда” заводод үйлдвэрлэсэн хоёр малгайн нэг юм.  Цуглуулгын эд зүйлс нь  нэг сая рублийн  (манайхаар бол - 37 сая шахам төгрөг – ред.,) өртөгтэй ажээ.

 

С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ