Путин, Меркель нар хэлэлцээ хийв


Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков  Берлинд Владимир Путин, ХБНГУ-ын канцлер Ангела Меркель нар уулзсан тухай дэлгэрэнгүй ярьжээ.  Энэ тухай РИА Новости агентлаг мэдээлсэн байна.

         Песковын хэлснээр,  Путин, Меркпель нарын уулзалт яриа нарийн ширийн зүйл  хэлэлцсэн нухацтай байдалд болжээ.  Тэд хэвлэлд зориулж  хийсэн мэдэгдэлдээ хөндсөн сэдвүүдийн талаар ярилцсаныг Кремлийн төлөөлөгч тэмдэглэсэн байна. Ингэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч болон Германы канцлер нар тохиролцоонд хүрэх зорилго тавиагүй юм гэж хэвлэлийн нарийн бичгийн дарга онцлон тэмдэглэжээ.  Түүний хэлснээр, энэ нь “цагаа олсон ашигтай яриа” болсон байна.

         Талууд эрчимтэй өрнөж буй тулгамдсан асуудлууд хэлэлцсэнийг Песков дурджээ. Тухайлбал, тэд Сирийн улс төрийн зохицуулалтын тухай, Ираны цөмийн хөтөлбөрийн талаар хэрэгжүүлэх бүх талыг хамарсан хамтын төлөвлөгөөний тухай ярьсан байна.  Украин дахь мөргөлдөөнийг зохицуулах тухай Минскийн тохиролцоо гацаж буйд харамсаж  байгаагаа тэд  илэрхийлжээ.  Орос улс германы бизнесийнхэнтэй томхон төслүүд хэрэгжүүлэхийг сонирхож байгааг Оросын удирдагч бас  нотлоод,  тэдэнтэй харьцдаг  практикийг үргэлжлүүлнэ гэж онцлон тэмдэглэсэн байна.  Үүнээс гадна, талууд  иргэний нийгмийн шугамаар яриа хэлэлцээгээ өргөжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэжээ.

        Владимир Путин, Ангела Меркель нар бямба гарагт Мезебергийн өргөөнд хэлэлцээ хийсэн юм. Хэлэлцээ гурван цаг үргэлжилсэн байна.

 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ