Хүмүүс аль насандаа эсрэг хүйстэндээ хамгийн аятайхан харагддаг вэ?

Мичиганы их сургуулийн социологийн салбарын мэргэжилтнүүд судалгаа явуулж эрэгтэй, эмэгтэй хүн аль насандаа эсрэг хүйсийнхэндээ хамгийн аятайхан харагддагийг илрүүлжээ. Судалгаанд 200 мянган хүн оролцсоныг “NY Times” сонинд бичсэн байна.
Туршилтад оролцогчид нийгмийн сүлжээгээр эсрэг хүйсийн танихгүй хүмүүсээс авсан мессежийн тоог социологчид судлажээ.
Хоёр хүйсийн төлөөлөгчид өөрсдийгөө бодвол илүү аятайхан хүмүүсийн мэргэжлийг харах хандлагатай байсан гэсэн дүгнэлтийг шинжээчид хийсэн байна. Эмэгтэйчүүдийн хувьд эсрэг хүйстний оюунлаг чанар, боловсрол чухал байжээ. Харин эрчүүд энэ үзүүлэлтэд тоомжиргүй хандаж, харин ч боловсролтой эмэгтэйчүүдээс дөлдөг байна.
Эрчүүд 50 нас дөхөөд ирмэгц эмэгтэйчүүдэд таалагдах оргил цэгтээ хүрдэг бол, эмэгтэйчүүд 18 настай үедээ эрчүүдэд хамгийн аятайхан харагддаг ажээ. Үүнээс хойш энэ хүчин зүйл нь буурдаг гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийжээ.
Гэтэл сэтгэл судлаач Мишель Друан энэ судалгааны дүнг зөвшөөрөөгүй байна.
“Таны дуртай романы хэсгээс иш татаж, хэд хэдэн хэлээр ярьж, түүнчлэн элдэв өвчнийг эмчлэх шинэ арга эрж сүвэгчилж байгаа эмэгтэй байна гээд бод доо. Ингэлээ гээд тэрээр аятайхан харагдаж чадахгүй хэмээн та үзэж байна гэж үү? ” гэж Драун гайхширан хэлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ