Хүүхэд мэт харагддаг 25 настай залуу

12 настай мэт харагддаг эрэгтэй Польшид аж төрдөг байна. Томаш Надальский 25 настай бөгөөд Олесница гэдэг хотод аж төрдөг. Тэрээр Фарбийн өвчин гэж нэрлэгддэг генетикийн ховор өвчинтэй ажээ.

Надольскийг 7 настай байхад энэ өвчний шинж тэмдэг анх илэрч, бүх бие нь байнга шахам өвдөж, дотор нь муухайрдаг болжээ. Эмч нар удаан хугацаанд нарийн оношийг тавьж чаддаггүй байсан бөгөөд жаал хүүг 14 нас хүрэхэд л  генетикийн ховор өвчинтэй байх хэмээн таамаглажээ. Энэ нь түүнийг 20 нас хүрэхэд нотлогдсон байна. Тэрээр 25 нас хүрсэн ч бие нь яг л хүүхдийнх шиг байжээ.

Тэрээр одоо байнга шахуу дусал тариа хийлгэдэг байна. Томаш сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа толинд харагддаг өөрийнхөө дүрсийг үзэн ядаж, миний насны эрэгтэй ямар харагдах ёстой тийм л харагдахыг мөрөөддөгөө хэлжээ.

Гэхдээ олон хүн Томашт үл итгэж, түүнийг баримт бичгээ хуурамчаар бүрдүүлсэн байх хэмээн үздэг байна.

 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ