Нэгэн эмнэлгийн 16 сувилагч зэрэг жирэмслэжээ

АНУ-ын Аризона муж улсын нэг эмнэлгийн 16 сувилагч бараг нэгэн зэрэг жирэмсэлснийг телевизийн CNN суваг мэдээлсэн байна.

"Бид ингэнэ тэгнэ хэмээн тохиролцоогүй. Энэ зүгээр л санамсаргүй явдал" гэж бүсгүйчүүд хэлжээ. Бүх жирэмсэн сувилагч  нар 2018 оны аравдугаар сараас 2019 оны нэгдүгээр сард төрөх бөгөөд үүнийхээ дараа 12 долоо хоногийн амралт авах  гэнэ.

Эмнэлэг энэ хугацаанд боловсон хүчинээр дутагдаж магадгүйд бэлтгэж байгаа аж.

Жирэмсэн сувилагчдад химийн эмчилгээтэй холбоотой ажил хийхийг хориглож байгааг тэмдэглэж байна. Мөн сүрьеэ өвчтэй хүмүүстэй харьцахгүй байхыг зөвшөөрчээ.

 

                                                                                                                                            С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ