Трамп: Оросын эсрэг хоригийг цуцлаж болох юм

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах боломжийг авч үзэхэд бэлэн байна гэж мэдэгджээ. Тэрээр Ройтерс агентлагийн сурвалжлагчид ингэж хэлсэн байна.

Ингэхийн тулд Оросын тал Украин, Сирийн асуудлаар Вашингтоны засаг захиргаатай хамтран ажиллах хэрэгтэй гэж мэдэгджээ.

Орос улс энэ оны 11 дүгээр сард АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцохоор санаархаж мэднэ гэж Трамп долоодугаар сарын сүүлчээр мэдэгдсэн юм. Тагнуулын албаныхны нотлож байгаагаар, Орос улс 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулиар бүгд найрамдах намын нэр дэвшигч ялахад хамаатай байсан ч, ирэх сонгуулиар Ардчилсан намыг дэмжих болно гэж Америкийн удирдагч үзэж байна.

Хориотой төрлийн зэвсэг хэрэглэсэн гэх шалтагаар Оросын эсрэг хоригийг өргөжүүлэхийг АНУ наймдугаар сарын эхээр сайшаасан. Уг хоригт Оросын улсын өрийг хамруулж болох юм гэж мэдэгдсэн билээ. Наймдугаар сарын 22-нд хүчин төгөлдөр болох хориг арга хэмжээний эхний хэсэгт электрон төхөөрөмж болон хоёрдмол зориулалт бүхий бүрдэл хэсгүүдийг Орост нийлүүлэхийг бүрэн хориглохоор төлөвлөж  байгаа аж. Хоригийн хоёр дахь хэсгийг гурван сарын дараа хүчин төгөлдөр болох юм.

Америкчууд Оростой харилцахдаа хориг арга хэмжээний оронд дипломатын бодлогод илүүтэй найдлага тавьж байгааг “Gallup” компаниас явуулсан олон нийтийн санал асуулгын дүн харуулжээ.

Тэд санал асуулгын асуулгын хувилбаруудаас сонгохдоо Оросын эсрэг дипломатын болон эдийн засгийн хориг тавих биш (36%), харин хоёр орны харилцааг сайжруулах нь  илүү чухал гэж үзэж байна (58%).

С.Инда

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ