Жүжигчин Сун Жүн Ги төрөлхийн хамаргүй төрсөн Монгол хүүтэй дахин уулзлаа

Жүжигчин Сун Жүн Ги нь  БНСУ-д 5 жилийн өмнө хагалгаанд орсон Монгол хүүтэй дахин уулзжээ.  Энэ сарын 17-ны өдөр Сөүл Сонму эмнэлгээс жүжигчин Сун Жүн Ги нь өнгөрсөн 14-ны өдөр  тус эмнэлэгт  гэнэт хүрэлцэн ирж,  Нэргүй гэх 11 настай Монгол хүүтэй уулзаж сэтгэлийн дэм өгсөн талаар мэдээллэжээ. 

   Төрөлхийн хамаргүй төрсөн Нэргүй гэх  хүү нь 2013 онд Сөүл Сонму эмнэлэгт 3D принт технологиор хийсэн хиймэл эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хийлгүүлж байжээ.

   Нэргүй хүүгийн хагалгааг Солонгосын эрүүл мэндийг хамгаалах институтаас ивээн тэтгэж, үнэ төлбөргүй хийсэн бөгөөд тухайн үед Солонгос эмнэлгийн зар сурталчилгааны модель байсан жүжигчин Сун Жүн Ги нь хүүг эмнэлгээс гарсанд баяр хүргэн анх удаа очиж уулзаж байжээ.Хүү эмчилгээ хийлгүүлэхээр дахин Солонгост ирсэн бөгөөд жүжигчин Сун хүүд “Цаашдаа ч гэсэн эмчилгээгээ тогтмол хийлгэж, эрүүл саруул сургуульдаа явж байхыг хүссэн" хэмээн эмнэлгийнхэн мэдээллэжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ