Оросын “Ил 20” онгоц сураггүй болжээ
Уг мэдээллийг ОХУ-ын Батлан хамгаалах яам баталж, “Ил 20” онгоц өчигдөр 11.00 цагийн орчимд радарын дэлгэцнээс алга болсон. Албаныхан онгоцтой холбоо тогтоохоор ажиллаж байна” гэж уламжлав.
Онгоц Сирийн Хмеймим агаарын бааз руу буцах замдаа Сирийн эргээс 35 км зайд Газар дундын тэнгис дээгүүр явж байхдаа төв станцаасаа холбоо тасарсан гэнэ.
Сураггүй болоод буй онгоцонд 14 хүн зорчиж явжээ. Онгоцыг Латакия боомт орчимд эрэн хайж эхэллээ.
Харин Сирийн албаныхан “онгоц сураггүй болсон нь Израйлийн онгоцнуудаас болсон. Израйлийн дөрвөн онгоц гэнэтийн дайралт хийсэн” гэх ноцтой мэдэгдэл хийжээ.
Израйлийн тал дээрх асуудлаар албан ёсны тайлбар хийгээгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ