Солонгос улсад нэг удаагийн хуванцар бүтээгдхүүний хэрэглээг хязгаарлахаар болжээ

Сөүлийн захиргаанаас хүн ам ихээр цуглардаг бэйсболын талбай, оршуулгын газар, Ханганы цэцэрлэгт хүрээлэн зэрэг олон нийтийн газруудад нэг удаагийн  хуванцар бүтээгдхүүний хэрэглээг хязгаарлаж, 2022 он хүртэл хуванцар бүтээгдхүүний /аяга, соруул, гялгар уут/хэрэглээг 50%-аар багасгах зорилт тавьжээ. Үүнтэй холбогдуулан 19-ны өдөр "Нэг удаагийн хуванцар бүтээгдхүүний хэрэглээгүй Сөүлийн хотын нэгдсэн төлөвлөгөөг" зарлажээ. 

   Орон сууцнуудын хувьд  гялгар уут ялгаж хаях тогтолцоог нэвтрүүлж байгаа бол зочид буудал, кино театр зэрэг нэг удаагийн хуванцар бүтээгдхүүний хэрэглээ өндөр байгууллагуудтай тусгай  гэрээ байгуулан ажиллахаар болжээ.  Иргэдийн байгууллагуудын хувьд хуванцар аяга, соруул, гялгар уут зэрэг бүтээгдхүүнийг эхний ээлжинд хэрэглэхгүй байх хөдөлгөөнийг бий болгох ажээ.Мөн савх, аяга таваг, пластик ширээ гэх мэт нэг удаагийн хэрэглээ өндөртэй оршуулгын газрын соёлыг сайжруулахын тулд ирэх жилээс улсын  Бураэ эмнэлэг болон Сөүлийн эмнэлгийн үйлчилгээний газар гэсэн 2 газрыг нэг удаагийн бүтээгдхүүн хэрэглэдэггүй оршуулгын ёслол үйлддэг газар болгох ажээ. Үүнийг 2020 он хүртэл нийт улсын эмнэлгийн хэмжээнд , 2021 он хүртэл хувийн эмнэлгийн хэмжээнд өргөтгөхөөр төлөвлөжээ.

   Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулж Сөүл хотын цаг уур, хүрээлэн буй орчины дарга Хван Бу Ён нь “Хуванцар бүтээгдхүүн нь байгаль дээр задрах хүртлээ 500 жилийг зарцуулдаг” хэмээж  “Цаашдаа байгальд ээлтэй тогтолцоог бий болгох хэрэгтэй”гэж хэлжээ.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ