Орос улс Донбасст НҮБ-ын хамгаалах хүчинийхнийг оруулахыг зөвшөөрөв

Оросын ГХЯ-ны тэргүүн Украинд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын явуулж буй үйл ажиллагааг дэмжиж, Донбасст  түүний ажиглагчдыг НҮБ-ын хүчнээр хамгаалуулахад бэлэн байгаа тухай мэдэгджээ. Оросын Гадаад харилцааны сайд Сергей Лавров Донбассын талаар мэдэгдэл хийсэн байна. Тэр Нью-Йоркт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган дээр хэлэхдээ, Орос улс Донбасс дахь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчдыг  НҮБ-ын хүчний хамгаалалтад авахыг зөвшөөрч байна гэжээ. Ингэхдээ украины нийгэмд үндсэрхэх үзэлт, шинэ фашист санаа бодол газар авч байгаа нь Украины дотоодын мөргөлдөөн сунжирах нэг шалтгаан болсныг  тэр тэмдэглэсэн байна. Гэмт этгээдүүдийг баатар мэтээр зарлах  болжээ.

Киевийн эрх баригчдыг  хаацайлж  хамгаалж буй тэр хүмүүсээр  Донбассыг бүслэн хааж, Украины нутаг дахь үндэсний цөөнхүүдийг ялгаварлан гадуурхаж  буйг болиулах ёстой гэж Лавров төгсгөлд нь онцлон тэмдэглэсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ