АНУ Оросыг тэнгисээр бүслэх хаах боломжийг хэлэлцэж байгаа аж
АНУ Ойрхи Дорнодод оросын эрчим хүч нийлүүлэхэд саад учруулахыг хүсч байна.
АНУ Ойрхи Дорнодод Оросын нефть, байгалийн хий нийлүүлэхэд саад учруулахын тулд тус улсыг тэнгисээр бүслэн хааж болох юм. АНУ-ын дотоод хэргийн сайд Райан Зинке ингэж мэдэгдсэн тухай “Washington Examiner” сонинд бичжээ.
“Тэнгисийн цэргийн хүчний ачаар тэнгисийн зам харилцааг нээлттэй байлгаж, шаардлага гарвал оросын эрчим хүч агуулагчийг зах зээлд хүргэхгүйн тулд энэ замыг баталгаатай бүслэн хаах боломж бидэнд бий” гэж Зинке хэлсэн байна.
Эрчим хүчний нөөцийн импорт нь оросын эдийн засгийн хувьд орлогын цорын ганц эх сурвалж болж байдаг. Tиймээс Орос улс Ойрхи Дорнодод идэвхитэй бодлого явуулж, тэнд эрчим хүчний нөөцөө борлуулахаар төлөвлөж байгаа юм гэж сайд хэлжээ.
Асуудлыг шийдвэрлэх цэргийн болон эдийн засгийн гэсэн хоёр хувилбар бий гэж тэр мэдэгдсэн байна. Сайд цэргийн шийдлийг чухалчлахгүй байхаар шийдэж, харин эдийн засгийн хувилбар бол өөр хэрэг, АНУ дэлхийн нефть, байгалийн хийн томоохон үйлдвэрлэгч юм гэж Зинке мэдэгджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ