Рентген туяагаар хардаг эмэгтэй байна

Наташа Демкина хэмээх Орос охины нүд рентген туяагаар хардаг болох нь үнэн хэмээн Япон эрдэмтэд баталлаа. Наташа Саранскаас ирсэн бөгөөд энэ чадвараа хэлэхэд хүмүүс итгэдэггүй байжээ. Тэрээр хүний бие организм, эд эрхтэнг нэвт хардаг нь үнэн юм байна. Түүгээр ч барахгүй чухам ямар эрхтэн нь өвдөж байгааг оношлох чадвартай гэнэ.
Тэрбээр өөрийн энэ гоц чадварынхаа тухайд “Би үргэлж хүний биеийг нэвт хараад байдаггүй. Нэг үгээр хэлбэр хоёр хараатай гэсэн үг, анхаарлаа төвлрүүлж байж рентгенээр хардаг. Энэ бүхэн надад тийм ч хэцүү байдаггүй. Харин би харахыг хүссэн зүйлийнхээ тухай бодох хэрэгтэй болдог. Дараагаар нь хүний биеийн бүтэц дотор нь юу болж байгааг бүрэн харж чаддаг. Гэхдээ би яагаад ингэж хардагаа тайлбарлаж чадахгүй байна” хэмээн ярьсан байна.
Наташа 10 настай байхдаа л гэнэт хүний биеийн дотоод бүтцийг, мэргэжлийн эмч шиг хардаг болжээ. Эхэндээ хэн ч түүнд итгэхгүй байсан ч удаагийн шалгуурыг төвөггүй давснаараа энэ чадвараа үнэн болохыг баталсан байна. Харин хамгийн сүүлд Япон эрдэмтэд охины чадварыг шалгаад биширсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ