Германы канцлер асан Герхард Шрёдер солонгос бүсгүйтэй хуримлажээ

Германы канцлер асан Герхард Шрёдер өнгөрсөн баасан гаригт тав дахь хуримаа хийжээ. Эдүгээ 74 настай Герхард Шрёдер 49 настай солонгос бүсгүй Ким Со Ёнтой өнгөрсөн тавдугаар сард Сөүлд хуримласан бол энэ удаа Берлиний "Adlon" зочид буудалд 150 гаруй зочдын хамт хуримын ёслолоо нижгэр тэмдэглэсэн байна.
Тэрээр солонгосын үндэсний хувцас ханбугаар гоёсон залуу эхнэртэйгээ халуунаар тэврэлдэн сэтгэл хангалуун байсан гэнэ.Тэрээр солонгосын үндэсний хувцас ханбугаар гоёсон залуу эхнэртэйгээ халуунаар тэврэлдэн сэтгэл хангалуун байсан гэнэ.
Ийнхүү Герхард Шрёдер тав дахь удаагаа гэрлэж байна. Тэрээр хоёр жилийн өмнө дөрөв дэх эхнэр Дорисоосоо гэрлэлтээ цуцлуулсан юм. Шрёдер анхны эхнэр Ева Шубахтайгаа 1668-1972 оны хооронд, удаах эхнэр Анна Ташенмахертайгаа 1972-1984 онд, гурав дахь эхнэр Хампель Хилтрудтайгаа 1984-1997 оны хооронд хамтран амьдарсан бөгөөд дөрөв дэх эхнэр Дорист Кепфтэйгээ 1998-2016 он хүртэл амьдарч байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ