“Дугуйн баяр 2018” өдөрлөгийн нээлт боллоо

Биеийн тамир, спортыг хөгжүүлж, иргэдэд эрүүл аж төрөх дадал, хэвшил олгох хүрээнд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд унадаг дугуйн ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор “Дугуйн баяр 2018” өдөрлөгийг зохион байгуулж байна. Дугуйн парад, бүх насны хүмүүсийн уулын дугуйн тэмцээн, Экстрем трэйлийн УАШТ зэрэг сонирхогчдын болон мэргэжлийн тамирчдын дугуйн тэмцээнүүд тус өдөрлөгийн хүрээнд болох юм.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч П.Ганхүү өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Манай холбоо дэргэдээ 40 гишүүн салбар, клуб, баг болон 350 гаруй гишүүнтэй. Өнөөдөр л гэхэд Хэнтий аймагт залуучуудын уулын дугуйн аварга шалгаруулах тэмцээн, мөн Увс аймагт уулын дугуйн аварга шалгаруулах тэмцээнүүд болж байгаа. Бидний хувьд 2019 онд хариуцлагатай байх он жил бөгөөд олимпийн эрх авахын төлөө тамирчдаа дэмжин ажиллаж, олон уралдаан тэмцээн тогтмол зохион байгуулж байна. Зөвхөн мэргэжлийн дугуйн спортыг хөгжүүлэхээс гадна сонирхогчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч эхэлсэн. Өнөөдөр улсын хэмжээнд 15 мянга орчим хүн тогтмол дугуй унадаг гэсэн судалгаанаас харахад энэ төрлийн спорт өргөн хүрээнд хөгжих ирээдүй бий” хэмээв.

Мөн энэ онд Монголын дугуйн холбооны тамирчид олон улсын тэмцээн, уралдаанд амжилттай оролцсоныг тэрбээр дурдсан. Азийн АШТ-ээс Засвал замын дугуйгаар Under-23 ангиллын төрлөөс ОУХМ С.Жамбалжамц мөнгөн медаль, мөн Track төрлөөс ОУХМ Б.Тэгшбаяр хүрэл медаль хүртсэн нь анх удаагийн амжилтууд болжээ. Түүнчлэн саяхан болсон Ази, Номхон далайн орнуудын мастеруудын анхны наадмаас ОУХМ Т.Пүрэвдорж 60, 70 насны ангилалд хошой алтан медаль хүртсэн нь монголын дугуйн түүхэнд шинэ хуудас нээсэн аж.

“Дугуйн баяр 2018” өдөрлөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Их тэнгэрийн ам-Маршалын гүүр-"Скай резорт" гэсэн чиглэлийн дугуйн парадаар эхэлж, энэ хүрээнд уралдаан тэмцээн зохион байгуулж байна.

Б.Энхтуул

“Дугуйн баяр 2018” өдөрлөгийн нээлт боллоо

“Дугуйн баяр 2018” өдөрлөгийн нээлт боллоо

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ