Д.Трамп: Дахин сонгогдвол АНУ-ын улсын өрийг бүрэн төлж тэглэнэ


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ажлын байрны тоог нэмэгдүүлэх сэдэвтэй бага хуралд оролцохдоо тус улсын асар их  өрийн асуудлыг хөндөж, тун удахгүй Засгийн газар тэрхүү өрийг төлж эхэлнэ гэжээ. Тэрээр АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдвол улсын өрийг бүрэн төлж дуусган тэглэнэ гэж мэдэгдсэн байна.

Гэтэл 2018 оны санхүүгийн жилийн дотор АНУ-ын улсын өр 1.2 гаруй их наяд ам.доллараар нэмэгдэн урьд өмнө байгаагүй их буюу 21.5 их наяд ам.долларт хүрчээ. Мөн хугацаанд АНУ-ын төсвийн алдагдал 17 хувиар нэмэгдэн 779 тэрбум ам.доллар болоод байгаа юм.

АНУ-ын улсын өр Барак Обамаг Ерөнхийлөгчөөр ажилласан үед хамгийн ихээр буюу даруй 10 их наяд ам.доллараар өссөн аж.

Б.Туг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин