Б.Ундармаагийн “Капитал” банк ЖДҮХС-гаас 48 тэрбумыг авчээ

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн барим илэрсээр байна. УИХ-ын гишүүн, бизнесмэн хатагтай Б.Ундармаа өөрийн хамаарал бүхий “Капитал” банк жилийн 7 хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас  авчээ.

АН-ыг эрх барьж байх үед  ЖДҮХС-гийн зээлийг банкаар дамжуулан жилийн 9 хувийн хүүтэй олгодог байсан. Харин энэ парламент буюу МАН эрх барьж эхлэхдээ ЖДҮС-гийн зээлийг банкаар дамжуулдгийг зогсоож, жилийн хүүг нь ч гурван хувийн хүүтэй болгосон юм. 

АН-ын бүлэг  УИХ-ын гишүүд зээл авч банк, бус санхүүгийн байгууллагаар дамжуулан “мөнгө угаасан” байж болзошгүй гэж онцолж байсан. Тэгвэл банк бус санхүүгийн байгууллага төдийгүй арилжааны банк ч “ мөнгө угаасан”-ыг УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “Капитал” банк нотолж байна. Учир нь арилжааны банк  ЖДҮХС-гаас зээл аваад үйлдвэрлэл явуулахгүй,  нөөцөө  нэмэгдүүлж, зээлийн  хүрээгээ тэлэх нь тодорхой.

 

Албан тушаал, эрх мэдлээ ашиглан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас  жилийн гурван хувийн хүүтэй, зээл авч, иргэд, аж ахуйн нэгжид  сарын гурван хувийн хүүтэйгээр зээл олгож байгаа төрийн түшээдийн увайгүй үйлдэл үүгээр зогсохгүй нь.

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Би ХХААХҮЯ-нд албан бичиг хийж өгдөг. Үүнийг хуулийн дагуу шийдэж өг гэсэн бичгийг хэлдэг.” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулсан байдаг.Тэгвэл Д.Хаянхярваа даргын “цохолт”-оор  хичнээн компанид зээл олгох хүсэлт илгээсэн, хэдэн компани ЖДҮХС-гаас зээл авсан нь  удахгүй ил болох нь.

 

Түүнчлэн ЖДҮСХ сан, "Капитал" банкны  "Хамтран ажиллах гэрээ" гэх жилийн 7 хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийн талаар дэлгэрэнгүй баримт ч дэлгэгдэх нь. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ