Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 12-ноос 19-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.


- Хугацааны эхний хагаст цас орж, цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ -

Баруун аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна. 16-17-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурна. Салхи 12-нд зарим газраар, 13-нд нутгийн өмнөд хэсгээр 15-17м/с, 17-нд Алтайн уулсаар 12-14м/с хүрч ширүүснэ. 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-наас ихэнх нутгаар хүйтэрч Монгол Алтай, Хангайн уулс, Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэнбэлчирийн хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. 15-16-нд бага зэрэг суларна.

Төвийн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 12-нд нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд ихэнх нутгаар, 17-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. 14, 16-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи зарим газраар 13-нд 15-17м/с, 17-нд 12-14м/с хүрч ширүүснэ. 12-нд дулаахан байх ч 13-наас хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулс, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. Зөвхөн 15-16-нд хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна.

Зүүн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 13-нд нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд ихэнх нутгаар, 17-нд  зарим газраар, 18-нд нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна. 15-16 нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 13-нд ихэнх нутгаар 15-17м/с, 17-18 нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. 12-13 нд ихэнх нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 14-нөөс хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 16-17-нд хүйтэн бага зэрэг суларна.

Говийн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 14-нд зарим газраар, 17-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 12,17-нд Арц Богдын хоолойгоор 12-14м/с, 13-14нд ихэнх нутгаар 15-17м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 12-13нд ихэнх нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. 14-нөөс хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. 16-17-нд хүйтэн өдөртөө бага зэрэг суларна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ