Шотландын хөлбөмбөгчин Уилли Эндерсон ХСҮТ-д оношилгооны орчин үеийн аппарат хандивлажээ

Шотландын домогт хөл бөмбөгчин Уилли Эндерсон Монголд ирж, өөрийн охин санаачилсан Умайн хүзүүний хорт хавдартай тэмцэх сангийн нэрийн өмнөөс хамгийн сүүлийн үеийн загварын өндөр хүчин чадал бүхий өнгөт доплер, ЭХО аппаратыг Хавдар судлалын үндэсний төвд өчигдөр хандивлалаа.
.

Түүний охин Мишель Эндерсон умайн хүзүүний хорт хавдраар нас барсан бөгөөд сайхан сэтгэлт охин нь эмчлэгдэхгүйгээ мэдсэнээс хойш тус санг байгуулан охид, эмэгтэйчүүдийг энэ аюулт өвчнөөс сэргийлэхэд үлдсэн амьдралаа зориулжээ.
80 мянган ам.долларын үнэ бүхий SonoScape S9 Pro (4D) загварын энэ аппарат нь умайн хүзүүний хорт хавдраас гадна Монголд өвчлөл, нас баралтаараа тэргүүлж буй элэгний хорт хавдрыг эрт илрүүлэн оношлох боломжтой юм байна.

.

1-р эгнээнд зүүн гар талаас 3 дахь нь Шотландын домогт хөлбөмбөгчин Уилли Эндерсон, түүнтэй зэрэгцэн Шотланд улс дахь Монголын өргөмжит консул Дэвид Скот

Бид сангаараа дамжуулан Шотландын олон эмнэлэгтэй хамтран ажиллаж байсан. Гадаадын орнуудаас анх удаа Монгол Улсад хандив өргөж байна. Энэ ажилд Шотланд улс дахь Монголын өргөмжит консул, ноён Дэвид Скотт их тус болсон” гэж ноён Уилли Эндерсон ярив.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ