Өнөөдөр болох онцлох үйл явдлууд



09:30 цагт:
 МУИС-ийн Номын санд “Монгол улсын нээлттэй өгөгдлийн бэлэн байдлын үнэлгээ”-г танилцуулах арга хэмжээ болно.

10:30 цагт: МҮЭХ-ны Төв байранд Монголын эрчим хүч, геологи уул уурхайн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Өмнөговь аймгийн Ханбогд суманд нүүрс тээврийн жолооч галд өртөж, 97 хувийн түлэгдэлттэй эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: “Norphei Art gallery”-д “Мэргэжлийн боловсрол - Миний сонголт” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

12:00 цагт: УДЭТ-аас өөрийн байрандаа 2018-2019 оны үзвэрийн жилийн нээлтийн талаар мэдээлэл хийнэ.

13:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын сумо бөхийн холбооны 25 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

13:30 цагт: ГХЯ-нд Хичээнгүй сайд,  Монгол Улсын Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д
 
  • 11:00 цагт: АСЕМ-ын зардалд хийсэн аудитын тайлангаар төсвийн мөнгө завшсан гэх хэрэгт буруутгагдсан албан тушаалтнууд мэдээлэл хийнэ.
  • 11:30 цагт: Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос Капитал банк Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хууль бусаар зээл авсан талаар мэдээлэл хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ