Мисс Э.Энхриймаа Хятадын Санья хотод

“Дэлхийн мисс 2018” тэмцээнд  эх орноо төлөөлөн оролцох гоо бүсгүйгээр Э.Энхриймаа шалгарсан билээ.
 
Ирэх арванхоёрдугаар сарын 8-нд БНХАУ-ын Санья хотод болох дэлхийн миссийн шалгаруулалтад оролцох Э.Энхриймаа өчигдөр/11.12/ тэмцээн болох улсыг зорьсон байна.



Тэрбээр энэ талаар фэйсбүүк хуудастаа "Miss world 2018 буюу дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцохоор Хятадын Санья хотод хүрэлцэн ирээд зочид буудалдаа байрлаад байна. Энэхүү зурган дээр байгаа хөөрхөн охин бол манай өрөөний хамтрагч Латви улсын мисс Daniela. Сэтгэгдэл үнэхээр өндөр байна" хэмээн бичжээ.
 
Мөн Э.Энхриймаа эхний зураг авалтанд оролцож, урьдчилсан шалгаруулалтын арга хэмжээнд идэвхтэй оролцож байгаагаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ