Амиа алдсан цагдаагийн ар гэрийнхэн прокурорт ханджээ

Булган аймагт аравдугаар сарын 14-нд тус аймгийн Орхон сумын хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулга автомашины осолд өртөж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Талийгаач тухайн үед Орхон аймаг руу ажлаар, хавтаст хэргүүдээ цүнхлэн албаны машинтай явж байхдаа осолдсон байдаг.
Цагдаагийн алба хаагч нас барсан хэргийг амиа хорлолт байсан, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч сэтгэл санааны хямралд оруулснаас болж ослоор амиа алдсан гэх мэтээр олон таамаг хөвөрч буй юм. Иймд талийгаачийн ар гэрийнхэн прокурорт хандан, энэ талаар шалгаж өгөхийг хүсчээ.
Талийгаач Э.Мөнхтулга амиа алдахын өмнөхөн малын хулгайн хэргээр мөрдөн байцаах ажиллагаа явуулж байсан аж. Харин тус хэргээр саатуулагдсан этгээдийг өмгөөлөхөөр очсон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл цагдаагийн алба хаагч Э.Мөнхтулгатай уулзсан байдаг. Уулзах үеэрээ бичлэг хийж, олон нийтэд тарааснаас болж талийгаачийг сэтгэл санааны хямралд орсон гэсэн гомдлыг ар гэрийнхэн нь байнга тавьж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ