ХҮНам-аас УИХ-ын гишүүдэд ХОМ дэх "ОРЛОГОО НОТОЛ" гэж шаардан хэвлэлийн бага хурал зарлалаа

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- ETV телевиз бүтэн өдрийн эфирийнхээ үнэт цагийг Агаарын бохирдлын эсрэг зориулах болно. Энэ өдөр кино, мэдээ гээд юу ч гарахгүй зөвхөн Нийслэл хотын өнөөгийн дүр төрхийг харуулах болно.
- 08.00 цагт Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 01 дүгээр тогтоол /01 дүгээр тогтоол: Агаарын бохирдол, түүний хор хохирлыг бууруулах талаар нэн даруй арга хэмжээ авч ажиллах тухай/-ын биелэлтийн талаар газар дээр нь очиж ажиллана.
- 11.30 цагаас Хөдөлмөрийн Үндэсний Нам-аас УИХ-ын гишүүдэд ХОМэдүүлэг дэх "ОРЛОГОО НОТОЛ" гэж шаардан хэвлэлийн бага хурал зарлалаа.
- Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд 09.00 цагаас нийгмийн ажлын цогц үйлчилгээг хөгжүүлэхэд нийгмийн ажилтнуудын бүтээлчээр оролцох хандлагыг идэвхижүүлэх зорилго бүхий “Баянгол дүүргийн нийгмийн ажилтнуудын анхдугаар зөвлөгөөн” болно.
- 11.00 цагт Монголын хүүхдийн ордны Ёслолын танхимд Зорилтот гэр бүлийг дэмжих, хөгжүүлэх “Хөгжлийн үндэс” туршилтын төслийн үр дүнг үнэлэх хурал зохион байгуулагдана.
- Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 11 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал 11.00 цагаас ЗГ-ын 3-р байрны B1 давхрын мэдээллийн танхимд болно.
- 10.30 цагаас НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд шинэ жилийн баярыг угтсан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцын талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч, мэдээлэл хийнэ.
- ЦССҮТ Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо MNS OHSAS 18001:2012 стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлснийг батламжлах гэрчилгээгээ гардаж авна.
- Зууны мэдээ Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Хөдөлмөрийн Үндэсний Нам-аас УИХ-ын гишүүдэд ХОМ дэх "ОРЛОГОО НОТОЛ" гэж шаардан хэвлэлийн бага хурал зарлаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ