АНХААР: Бөхийн өргөө, 100 айл орчмын иргэд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна

Өнөөдөр 08:00 цагийн байдлаар Бөхийн өргөө, 100 айл орчимд агаарын чанарын индекс 500-г давлаа. Тодруулбал Бөхийн өргөө орчимд энэ үзүүлэлт 740-д хүрсэн бол 100 айл орчимд 587-д хүрчээ.

АЧИ 501-ээс давсан үед МАШ ИХ БОХИРДОЛТОЙ гэж үзэх бөгөөд гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, гэртээ байх хэрэгтэйг зөвлөдөг. Энэ үед архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт заавал зүүх хэрэгтэй юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ