Хүүхэд хамгааллын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлнэ

УИХ өнгөрсөн парламентын үед Хүүхэд хамгааллын тухай хууль баталсан. Энэ хуулийн хэрэгжилт сайн байгаа ч зарим талаараа амьдралд нийцэхгүй буйг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн мэргэжилтнүүд хэлж байсан юм.


Тэгвэл энэ асуудлаар буюу “Хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд болох юм байна.


Засгийн газраас ирэх оны төсөвт хүүхэд хамгааллын салбарт зарцуулах мөнгийг бууруулж оруулж ирсэн ч хэлэлцүүлгийн шатанд нэмсэн. Өөрөөр хэлбэл, энэ оныхтой ижил хэмжээний буюу 5.6 тэрбум төгрөгийг ирэх жил хүүхэд хамгааллын чиглэлээр зарцуулах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ