ШУУРХАЙ: Согтуу жолооч ТӨРИЙН ОРДНЫГ мөргөжээ

Hийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах төрийн тусгай хамгаалалттай газар болох Төрийн ордныг согтуу жолооч автомашинаараа мөргөж, осол гаргажээ. 


Дээрх хэрэг өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 10:00 цагийн орчимд гарсан байна. Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн алба ослыг шалгаж байна. Сэжигтэн этгээд Тоёота Приус-30 маркийн автомашин жолоодож явсан ба осол гаргах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир эрүүлжүүлэх арга хэмжээ авч байгаа гэдгийг эх сурвалж хэллээ. 


Төрийн ордон нь Монгол Улсын төрийн тусгай хамгаалалттай онцгой бүс учир хэргийг цагдаагийн байгууллага бус харьяаллын дагуу Тагнуулын ерөнхий газарт шалгадаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ