Цэцэрлэгийн тендерт оролцох компаниас 35 сая төгрөгийн хахууль авчээ

АТГ өнгөрсөн долоо хоногт Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүрэгт 100 хүүхдийн цэцэрлэг барих тендерт оролцох компаниас хясан боогдуулж 35 сая төгрөгийн хахууль авсан гэх яамны албан тушаалтанд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Олон улсын санхүүгийн байгууллага буцалтгүй тусламжаар цэцэрлэг барьж өгөх санал тавьж компаниуд зохих журмын дагуу тендерт оролцох санал тавьсан юм байна. Энэхүү цэцэрлэг байгуулагдсанаар цэцэрлэгт хамрагдалгүй үлдсэн жаалуудыг сургуулийн өмнөх боловсролд хамруулах боломж бүрдэх байв. Гэтэл яамны албан тушаалтан эрх мэдлээ ашиглан уг ажлыг хясан боогдуулан, авлига авсан байжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ