Япон улс ирэх IV сараас гаднын орнуудаас 300 мянган ажилчин авна

Япон улсын Засгийн газар ажиллах хүчний хомстлын эсрэг гаднаас олон мянган хөдөлмөр эрхлэгч татах тухай шинэ хууль баталлаа. Ингэснээр

Япон улс 2019 оны IV сараас гаднын улсаас барилга, газар тариалан, асаргаа сувилгааны салбаруудад ажиллах хүч авна. Зургийг: bloomberg.com

ирэх оны дөрөвдүгээр сараас гадаадын 300 мянга гаруй иргэн Японы барилга, газар тариалан, асаргаа сувилгааны салбаруудад ажиллах боломжтой болж байна. Цагаачлалын асуудалд болгоомжтой хандаж ирсэн Япон улсын хувьд хүн амын дунд насжилт нэмэгдэх болсон учир гадаадын ажиллах хүч шаардлагатай гэж Засгийн газар нь үзжээ. Шинэ хуулийн дагуу визийн журамд өөрчлөлт орж, өндөр ур чадвартай, Япон хэлээр мэргэшсэн хүмүүст таван жилийн хугацаатай виз олгох аж.

Японд энэ оны тавдугаар сарын байдлаар нээлттэй ажлын байрны тоо 44 жилийн дээд түвшинд хүрч, 100 хүн тутамд 160 нээлттэй ажлын байр ногдож байна. Тус улсын гадаадын ажиллах хүчний тоо 1.2 сая буюу хүн амынх нь нэг хувийг эзэлж байгаа бол энэ тоо Их Британид таван хувь, АНУ-д 17 хувь байдаг байна.

Японд амьдарч буй цагаач иргэдийн тоогоор БНХАУ, БНСУ, Вьетнам, Тайвань, Бразил тэргүүлж байгаа бол Монгол Улс 25 дугаарт бичигдэж байна. Японы Цагаачлалын албаны мэдээлснээр тус улсад оршин сууж буй монгол иргэдийн тоо 2018 оны эхний хагас жилийн байдлаар 9000 давжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ