Антаркидын мөс хайлвал аюултайг НАСА анхааруулжээ


Антарктидын  зүүн хэсэгт үүссэн асар том мөс хайлж эхлэснийг РИА Новости агентлаг уламжилсан байна.

Америкийн агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний агентлаг – НАСА энэ мэдээллийг тайлбарлажээ.

Тус агентлагийн тайлбараас үзвэл, мөс хайлж алга болох нь дэлхий нийтийн шинжтэй сүйрэлд хүргэх бөгөөд юу гэвэл энэ нь Гадаад далайн усны түвшин дээшлэх үйл явцыг хурдасгах гэнэ.

Тоттен, Андервуд, Бонд, Адамс, Вандерфорд зэрэг мөсөн голууд хэдийнэ хайлж байгаа ажээ. Жишээ нь Тоттен мөсөн гол бүрмөсөн алга болоход усны түвшин 3 метрээр  өргөгдөж, улмаар хүрээлэн байгаа орчинд сөргөөр нөлөөлөх төдийгүй, хүмүүсийг эрсдэлд оруулж мэдэх гэнэ. 


С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ