Залилангийн гэмт хэргийн тоо хоёр дахин нэмэгджээ

Монгол Улсад энэ оны эхний 11 сарын байдлаар 33900 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс даруй 14.6 хувиар өссөн үзүүлэлт болхыг мэргэжлийн байгууллагууд онцолж байна. 2017 оны эхний 11 сард Монгол Улсад 29600 гэмт хэрэг гарч байсан гэнэ.

Гэмт хэргийг дотор нь ангилбал зарим төрөл дээрээ дээд амжилт тогтоох хэмжээнд өссөн нь анхаарал татаж байна. Тухайлбал, залилангийн гэмт хэрэг 83.2 хувь буюу араг хоёр дахин өсчээ. Дээрэмдэх гэмт хэрэг 37.1, санхүүгийн гэмт хэрэг 56.9 хувиар өссөн байна.   

Он гарсаар 30 600 иргэн гэмт хэрэгт өртөж хохирсны 48 хувь нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байна.

Насанд хүрсэн 10 000 иргэн тутамд ногдох гэмт хэргийн тоо 165 байгаа нь өмнөх жилүүдийнхээс 12 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ