Жон Хайтен: Оросын хэт хурдтай “Авангард” пуужингаас хамгаалах арга үгүй


ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний тушаалаар энэ сарын 26-нд стратегийн зориулалттай пуужингийн “Авангард” цогцолборын туршилт амжилттай болсон билээ. Дуунаас 27 дахин хурдтай тус пуужинг илрүүлсэн нөхцөлд ч агаарт устгах магадлал тун бага гэж АНУ-ын мэргэжилтнүүд  “The National Interest” сэтгүүлд бичжээ.

Тус сэтгүүлд бичсэнээр, “Авангард” цогцолборын ачаар ОХУ хэт хурдтай зэвсэглэлээр дэлхийд тэргүүлж эхэлжээ. АНУ-ын Зэвсэгт хүчний стратегийн удирдлагын газрын дарга Жон Хайтен хэлэхдээ, “Авангард” цогцолборын пуужингаас хамгаалах арга өдгөө дэлхийн аль ч улсад үгүй аж.

Хэдий тийм ч “Авангард” цогцолборын хэт хурдтай пуужингууд нь товлосон байгаа онох магадлал, учруулах хөнөөл зэрэг нэлээд хэдэн үзүүлэлтээр АНУ-ын ижил төрлийн цогцолбороос дутуу гэнэ.

Б.Туг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЦУОШГ: Нойтон цас, бороо орно
Уржигдар 11 цаг 32 мин