Жоли АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшихээ үгүйсгэсэнгүй


Голливудын жүжигчин “хаана хэрэгтэй байна, тэнд  байхыг” хүсдэг гээд,  улс төрд орж болохыг үгүйсгэсэнгүй гэж хэвлэлд бичжээ.

Жүжигчин, НҮБ-ын дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн тусгай элч Анжелина Жоли Би-би-си радиогийн нэвтрүүлэгт оролцохдоо ирээдүйн төлөвлөгөөнийхөө тухай ярьсан байна. Хөтлөгч Жастин Уэбб  түүнээс АНУ-ын  ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвших бодолтой байгаа эсэхийг асуужээ. 

“Хэрвээ та 20 жилийн өмнө надаас ингэж асуусан бол, миний хөх инээд хүрэх байлаа. Үнэндээ бол,  би мэдэхгүй байна. Хаана хэрэгтэй байна, тэнд байх болно хэмээн би үргэлж ярьдаг” гэж Жоли хариулсан байна.

Жүжигчин ардчилсан намаас сонгуулийн өмнөх кампанит ажилд амжилттай оролцож болох юм гэж үзэж байгаагаа сэтгүүлч илэрхийлжээ. Голливудын од хариуд нь “баярлалаа” гэж хэлээд, энэ сэдвээр цааш яриагүй байна. 


С.Инда


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЦУОШГ: Нойтон цас, бороо орно
Уржигдар 11 цаг 32 мин