Хунтайж Харригийн мэргэн сонголт

Английн хатан хааны гэр бүлийнхэн дундаас хунтайж Харри олны анхаарлыг сүүлийн үед хамгийн их татаж байна. Энэ оны 5-р сард холливудын үзэсгэлэнт жүжигчин Меган Марклтай гэрлэхэд тэдний хуримын ёслолыг нь дэлхий даяар 2 тэрбум шахам хүн үзжээ. Залуу хос мөдхөн анхны хүүхдээ өлгийдөн авна гээд сонин ихтэй байгаа юм.
Ийнхүү олны анхаарлын төвд аж төрдөг хунтайж Харрийг хүмүүнлэг үйлстэн-гүнж Диана агсны бага хүү гэдгийг цөм мэднэ. Харри ээжийнхээ дурсгалд зориулж, Диана гүнжийн эхлүүлсэн хүмүүнлэг, буяны үйлсийг нь таслалгүй үргэлжлүүлэн авч яваа. Тэр дундаа Харри бусад алдартнуудын төдийлөн орж зүрхэлдэггүй сэдвээр нийгэмд дуу хоолойгоо өргөж, олны талархал хүлээх болсон юм. Тэрээр хүн бүрт сэтгэл зүйн тусламж хүргэх зорилготой Heads Together хүмүүнлэгийн байгууллагыг дэмждэг.
Хунтайж Харри Heads Together байгууллагын албан ёсны нээлтийн ёслолд хүрэлцэн ирэхэд хэвлэлийнхэн түүнийг Диана гүнжтэй адил загварын өндөр мэдрэмжтэй гэж сайшаажээ. Учир нь хүндэт зочид дундаас Харри л ганцаараа тус байгууллагын бэлгэдэл цэнхэр өнгийн хувцас өмсчээ. Бүр хөлийн өлмий хүртлээ цэнхэр өнгөөр хувцаслаж, энэхүү төсөлд ихэд ач холбогдол өгч байгаагаа илэрхийлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ