Оросоос Израиль рүү цагаачилсан иргэдийн тоо 45 хувиар нэмэгджээ


2018 онд Оросоос Израиль руу цагаачилсан иргэдийн тоо даруй 45 хувиар нэмэгдэж 11 мянгад хүрсэн тухай “Сохнут” агентлаг мэдээлжээ.

Израиль руу цагаачилсан хүний тоогоор Оросын дараа Украин (6.5 мянга) орсон байна. 2018 онд Израиль руу түүнчлэн АНУ, Канадаас 3.5 мянга, Францаас 2.6 мянга, Бразилаас 700, Их Британиас 300 гаруй хүн тус тус цагаажилжээ.

Нийтдээ улиран одож буй жилд 30 шахам хүн Израильд нүүж ирсэн аж. Энэ нь 2017 оноос хоёр мянган хүнээр их тоо гэнэ.

Б.Туг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЦУОШГ: Нойтон цас, бороо орно
Уржигдар 11 цаг 32 мин