2018 оны дэлхийн хамгийн үнэтэй компаниар “Apple” тодорчээ

Дэлхийн хамгийн үнэтэй ТОП 10 компанийн жагсаалтыг нэг хувьцааны үнийг нийт хувьцаанд нь үржүүлэн гаргахад электроник, мэдээллийн технологийн “Apple” корпорац тодорчээ. Тус компанийн нийт хувьцааны үнэлгээ 904,61 тэрбум ам.долларт хүрсэн аж.
“Гүүгл” хайлтын системийг эзэмшдэг “Alphabet Inc” $782,68 тэрбум ам.доллартайгаар удаалж, програм хангамж боловсруулалтаар хэзээнээс алдартай “Microsoft” 681,58 тэрбум ам.доллартайгаар гуравт бичигдсэн байна.
Удаахь байруудад “Amazon” (628,78 тэрбум ам.доллар), “Berkshire Hathaway” (518,55 тэрбум ам.доллар), “Facebook” (518,37 тэрбум ам.доллар), “Johnson & Johnson”(394,54 тэрбум ам.доллар), “JPMorgan Chase” (389,55 тэрбум ам.доллар), “Exxon Mobil”(368,5 тэрбум ам.доллар), “General Electric” (157,92 тэрбум ам.доллар) тус тус жагсчээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ