Магнитогорст дэлбэрсэн орон сууцны барилга дороос ес дэх хүний цогцсыг гаргажээ


            ОХУ-ын Магнитогорск хотын Карл Марксын өргөн чөлөөний 164 тоот арван давхар орон сууцны барилгад даваа гаригийн өглөөний 04.00 цагт хэрэглээний хий дэлбэрч, нэг орц нь тэр чигтээ нурж унасан билээ. Нурсан орцонд 120 хүн амьдарч байжээ. Таван хүнийг авран эмнэлэгт хүргэснээс 13 настай, 11 сартай хоёр хүүхэд байгаа аж. Нялх хүүхдийн биеийн байдал хүнд тул Москва руу шилжүүлэн эмчлэх юм байна.

            Аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд нуранги дороос ес дэх хүний цогцсыг гаргаж авсан тухай ОХУ-ын Онц байдлын яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн тухай “РИА Новости” агентлаг уламжилжээ. Дэлбэрэлтэд өртсөн орцны 30 оршин суугчийн хувь заяа одоо хэр тодорхойгүй байна.

            Дэлбэрэлтийг зориудаар зохион байгуулсан террорист ажиллагаа гэж үзэх үндэсгүй бөгөөд болгоомжгүйн улмаас хэрэглээний хий дэлбэрсэн байж болзошгүй гэнэ.

Б.Туг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЦУОШГ: Нойтон цас, бороо орно
Уржигдар 11 цаг 32 мин