Нуранги дор 36 цаг байсан бяцхан хүүг Москвагийн эмнэлэгт хүргэжээ


Хүүгийн хацар, нүүр  сүрхий хайрагдаж, гавлын яс-тархины  битүү бэртэл авсан байна.

Магнитогорск хотод нурсан байшингийн нуранги дороос  олсон бяцхан хүүг москвагийн Рошалийн нэрэмжит хүүхдийн яаралтай мэс засал, гэмтлийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн клиникт  хүргэснийг РИА Новости агентлаг мэдээлжээ.

10 сартай хүүг тээвэрлэсэн нисэх онгоц нэгдүгээр сарын 1-ний мягмар гарагийн орой Москвад  ирсэн байна.  Эмнэлгийн захирал Валерий Митишийн хэлснээр, тээвэрлэх явцад хүүхдийн биеийн байдал тогтвортой байж,  нислэгийг дажгүй давсан,  замд нь түүнд эрчимт эмчилгээ хийж байжээ.  Хүүхдийн биеийн байдлын талаар одоогоор ямар нэг таамаглал дэвшүүлэх боломжгүй байгаа бөгөөд мэргэжилтнүүд оношийг нарийн тогтоохоор ажиллаж байна гэж Митиш мэдээлжээ.

Магнитогорск хотод байшин нурснаас хойш нэг хоногийн дараа хүүг нуранги дороос  олсон байна. Хүүг сайтар хучиж, хүүхдийн  орондоо байсан нь түүнийг  аварчээ. Түүний нүүр сүрхий хайрагдаж, гавлын яс-тархины битүү бэртэл авсан байна.


Арванхоёрдугаар сарын 31-ний үүрээр ахуйн хий дэлбэрснээр Магнитогорск хотын орон сууцны байшингийн нэг орц нурсан юм.  Одоогийн байдлаар амь үрэгдсэн есөн хүний  цогосыг олж, бэртэж гэмтсэн таван хүн эмнэлэгт байгаа ажээ.  Бас 32 хүн хэрхсэн нь  тодорхойгүй байна.


Мэргэжилтнүүд нурсан байшингийн нурангиас  тэсрэх бодис юмуу түүний бүрдэл  хэсгийн ул мөр олоогүй  гэж Оросын мөрдөн байцаах хорооноос мэдээлжээ.


   


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЦУОШГ: Нойтон цас, бороо орно
Уржигдар 11 цаг 32 мин