Доналд Трамп ЗХУ Афганистанд дайтсанаас болж задарсан гэв


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Fox News” телевизээр ярихдаа, “Орос эхлээд ЗХУ байлаа. Харин ЗХУ Афганистанд дайтсанаас болж дампуурч задрахад хүрсэн юм” гэжээ.

  Доналд Трамп хилээс нь холгүй талибуудын террорист бүлэглэлүүд заналхийлэх болсон тул Москва Афганистанд цэргээ оруулахаас өөр аргагүй байсныг тэмдэглэжээ. Тэрээр түүнчлэн өдгөө Афганистаны байдлыг АНУ-аас гадна Орос, Энэтхэг, Пакистан хянаж буй тухай ярьсан байна.

            ЗХУ-ын зэвсэгт хүчин Афганистанд 1979-1989 онуудад 10 жилийн турш дайтсан бөгөөд албан ёсны тоо баримтаас үзвэл 15 мянган цэрэг амь үрэгджээ. Мөн 53 мянган цэрэг шархдсанаас 10 мянга нь насан туршдаа эрэмдэг зэрэмдэг болсон гэдэг. ЗХУ цэргээ гаргасны дараа Афганистанд иргэний дайн үргэлжилсэн юм.

Б.Туг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 49 мин