Магнитогорск дахь дэлбэрэлтэд амь үрэгдэгсдийн тоо 33-т хүрлээ

ОХУ-ын Магнитогорск хотод арванхоёрдугаар сарын 31-ний үүрээр орон сууцны байранд хэрэглээний хий дэлбэрснээс үүдэн нэг орц тэр чигтээ нурсан билээ. Аврагчид өчигдөр нуранги дороос эмэгтэй болон түүний хоёр хүүхдийн цогцсыг гаргаж авчээ. Ингэснээр дэлбэрэлтэд амь үрэгдэгсдийн тоо 33-т хүрсэн тухай “РИА Новости” агентлаг мэдээллээ.
Нийт зургаан хүүхдийн цогцсыг илрүүлсэн бөгөөд есөн хүний хувь заяа тодорхойгүй хэвээр байгаа аж. Аврах ажиллагаа тасралтгүй үргэлжилсээр байна. Москва Магнитогорск дахь дэлбэрэлтийг террорист ажиллагаа байгаагүй гэж мэдэгдсэн билээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ