ОХУ дахь АНУ-ын элчин сайд саатуулагдсан өөрийн иргэнтэй уулзжээ


Оросын аюулаас хамгаалах албаны ажилтнууд америкийн иргэн Уиланыг тагнуул хийсэн хэмээн сэжиглэн Москвад саатуулсан юм. 

 ОХУ-д суугаа АНУ-ын элчин сайд Жон Хантсман тагнуул хийсэн хэмээн сэжиглэгдэж саатуулагдсан тус орныг иргэн Пол Уилантай  “Лефертов”-ын  урьдчилан хорих газарт уулзсаныг элчин сайдын яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Андреа Калан мэдээлжээ.

“Элчин сайд өнөөдөр (нэгдүгээр сарын 2) “Лефертов”-ын  урьдчилан хорих газарт Пол Каланыг эргэж очсон гэж Калан хэлээд, саатуулагдсан иргэнд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, элчин сайдын яамны зүгээс туслахыг санал болгосон юм” гэж дурджээ. 

Оросын Аюулаас хамгаалах албаны ажилтнууд Уиланыг тагнуулын ажиллагаа явуулсан  хэрэгт сэжиглэн, арванхоёрдугаар сарын сүүлчээр саатуулсан байна  Үүнтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд АНУ-ын иргэнд 20 хүртэл жил хорих ял оноож мэдэх ажээ. 


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЦУОШГ: Нойтон цас, бороо орно
Уржигдар 11 цаг 32 мин